Дуучин Хишигдалай: 16 настай жаахан хүүхэд хүүхэн шиг аяглаж нүүрээ будахгүй бандайгаад явж байсныг минь уучлаарай

3
0
Хуваалцах:

Дуучин Хишигдалай: 16 настай жаахан хүүхэд хүүхэн шиг аяглаж нүүрээ будахгүй бандайгаад явж байсныг минь уучлаарай

Гоо сайханы мэс заслын тухай хуваалцацгаая нэртэй  30’000-аад гаруй  гишүүнтэй групп дээр Хишигдалайгийн зурагтай пост тавигджээ.

Постны  дор  маш олон  таатай таагүй сэтгэгдлүүд  бичигдсэн бөгөөд үүнийг мэдсэн  Хишигдалай энэ группын админ  луу чат бичиж өөрийнхөө гоо сайханы нууцын тухай хэлжээ.

Тэрээр: Хамгийн гол нь бүсгүйчүүд бүгд өөр өөр төрхтэй, надад зохисон зүйл дулмаад зохихгүй ч юмуу тэ? Бие биенээ тэр тэнд гэнээ гээл дагаж шуураал салхи шиг байвал хохирох вий дээ.

Энэ талаар бичиж өгөөрэй бас дээрээс нь 16 настай жаахан хүүхэд хүүхэн шиг аяглаж нүүрээ будахгүй бандайгаад явж байсныг минь уучлаарай гээд хэлээд өгөөрэй. Давхраа бол Perfect Оюун. Хамар бол зөвхөн үзүүрийн филлер шүү.

9 сар болоод нэг удаа ордог юм аа. Хаана ч хийгээгүй худал зүйлд битгий итгээрэй аа бас эрүү хацар дух гэж яриад байх шиг байсан тэгээгүй шүү кк. Дуурайж балрах вий дээ. Дэлхий дээр хамгийн хүнд мэс засалдаа ордог юм гэнэ лээ шүү.

Хүн турахаар бүх зүйл нь дагаад турдаг юм аа гээд хэлээд өгөөрэй хэмээн бичсэнийг группын админ оруулжээ

Хуваалцах:
error: Content is protected !!