Жүжигчин Р.Анхням: Магтуулаад онгирч дэлдэгнээд байхгүй муулуулаад өрвөлзөж унжиганаад байхгүй ухааныг эрхэм багш нар минь зааж сургасан

2
0
Хуваалцах:

Жүжигчин Р.Анхням:  Магтуулаад онгирч дэлдэгнээд байхгүй муулуулаад өрвөлзөж унжиганаад байхгүй ухааныг эрхэм багш нар минь зааж сургасан

Хүнээс үг сонсож сурна гэдэг нэг төрлийн эрдэм юм уу даа.

Магтуулаад онгирч дэлдэгнээд байхгүй муулуулаад өрвөлзөж унжиганаад байхгүй ухааныг энэ хоёр эрхэм багш минь МУУГЗ С.Сугар багш минь бас СУИС-ын сайхан багш нар минь надад зааж сургасан юм.

Эрэгтэй хүн цэрэгт яваад сайхан хүмүүжилтэй болсон гэдэг шиг би СУИС-д сураад хүнд сэнгэнэтэл сайхан загнуулаад цаад хүнийхээ ч уурыг барахгүй өөрөө ч урвайж унжийхгүй байх эрдмийг харин ч нэг сайхан сурсан юм даа.

Сайн муу аль ч үгийг сайхан өнгөрүүлж сурна гэдэг хүний амьдрал их хэрэгтэй юм билээ.

Оюутан байхад минь намайг загнаж зандарч хандыг минь хага дарж магтах цагтаа магтаж /за ер нь магтуулж байгаагүй дээ / байсан багш нартаа баярлалаа. Хүнийг хайрлаж муу юмнаас харамлаж загнана гэж нэг сайхан юм байдаг юм билээ.

Багш нар минь надад унасан ч эргэж босохын эрдмийг, хүнийг хайрлах эрдмийг, хүн шиг хүн байх ухааныг одоо ч зааж сургасаар байгаа.

Багш нартаа баярлалаа

Хуваалцах:
error: Content is protected !!