Олон цаг хоол ундгүй явсан бидэнд кофе, цай, боорцог, печень бэлдэж тавьсан байсан

2
0
Хуваалцах:

Namuun Hotel Зочид буудалд карантинд 21 хоносон.

Анх өрөөнд орохоос сэтгэл гаргаж бэлдсэн нь мэдэгдэж байсан.

Олон цаг хоол ундгүй явсан бидэнд кофе, цай, боорцог, печень бэлдэж тавьсан байсан.

Угаалгын өрөөнд хэрэглэх бүхий л цэвэрлэгээний бодис, угаалгын шингэн, аяга таваг угаах порлон, 5 өнгийн алчуур шинээр авч тавьсан, шампунь саван хүртэл байсан шүү.

Өдөр бүр 5 удаа хоол цай өгч байсан. Цагаан хоолтой надад амт чанартай, шар буурцгийн махтай хоол бэлдэж өгч байсан. Сэтгэл байвал болгодог юм байна лээ. #Баярлалаа

Хуваалцах:
error: Content is protected !!