А.Амбасэлмаа: Афганистанаас ирсэн хоёр дайчдын 4 дэх шинжилгээгээр коронавирус илэрлээ

2
0
Хуваалцах:

А.Амбасэлмаа: Афганистанаас ирсэн хоёр дайчдын 4 дэх шинжилгээгээр коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 8-р сарын 1-нд 455 хүнд шинжилгээ хийхэд 2 хүний 4 дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол Афганистанаас ирсэн хоёр дайчид байна.

Монголд батлагдсан тохиолдол 293 болж, 230 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний бие хүндэвтэр байна.

8-р сарын 1-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 260 иргэнээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хүмүүсийн шинжилгээг өнөөдөр хийнэ.

Хуваалцах:
error: Content is protected !!