Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Ангайж явж байгаад усан борооноор явгарч машинаа ачуулчихлаа, миний л буруу

3
0
Хуваалцах:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Ангайж явж байгаад усан борооноор явгарч машинаа ачуулчихлаа, миний л буруу

Ангайж явж байгаад усан борооноор явгарч машинаа ачуулчихлаа, миний л буруу.

Зарим хүмүүс за одоо тэр ачилтын компанийг ал, буруу хүнээрээ оролдлоо нтр гэж егөөджээ.

Уучлаарай хонгоруудаа сэтгүүлчид бид хэзээ ч өөрсдөнд тохиолдсон зовлон асуудлаараа мэдээ сурвалжилга бэлтгэж, өөрсдийнхөө төлөө явдаггүй юм.

Гэрт маань түлээ байхгүй байсан ч бид тарааж буй шуудай нүүрснээс үзгээрээ, микээрээ түрий бариад авдаггүй.

Өөрөөр хэлбэл ёсзүйн код гэж бий. Машин ачилтын компаниуд ачлаа бол шууд мсж бичиж байгаарай.

11 цагт аччихаад 16 цаг хүртэл мсж бичээгүй байсан шүү
Ахиж дүрэм зөрчиж машинаа тавихгүй, та бүхний ажилд хүндрэл учруулсанд уучлаарай, санаа тавьж ярьж, бичсэн хүмүүст баярлалаа

Хуваалцах:
error: Content is protected !!