Өөрт таалагдсан дүрсээ сонгож, цаашид ямар шийдвэр гаргахаа мэдэж аваарай!

507
0
Хуваалцах:

Та өөрийнхөө одоогийн сэтгэл санааны байдлыг тодорхойлж, цаашид яах ёстойгоо мэдэхийг хүсч байгаа бол дараах 9 дүрснээс таалагдсанаа сонгож тайллыг нь уншаарай.

Дүрс 1: Болсон бүхнийг өөрөөсөө явуулах цаг нэгэнт болжээ. Одоогийн нөхцөл байдалтайгаа тэмцэлдэж байхынхаа оронд амьдралын урсгал, хэмнэлийг даган урагшлаарай. Хорвоо ертөнц таныг одоо цагтаа амьдарч сурахыг зөвлөж байна. Таныг тайвширч, өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилго дээрээ төвлөрч чадсан цагт дараагийн алхам өөрөө тодрон харагдах болно. Ийм учраас ямар нэгэн хөнгөн хуумгай шийдвэр битгий гаргаарай.

Дүрс 2: Хүсэл зорилгодоо нийцүүлэн хил хязгаар тавих нь муу зүйл биш ээ. Таны амьдрал одоогоор нэлээдгүй замбраагүй байгаа учраас тодорхой хэмжээний хил хязгаарыг байх газарт нь тавиарай. Мөн түүнчлэн хэрэг багатай хүмүүст үнэтэй цагаа зарцуулалгүйгээр хүсэл мөрөөдөл, зорилгынхоо хойноос явах цаг болсныг санаарай. Хил хязгаар, эмх цэгцний тухай нэгэнт ярьсных гэртээ байгаа хэрэггүй хог новшоо ч мөн гаргаж хаяхыг зөвлөе.

Дүрс 3: Хэдийгээр таны явж буй зам тодорхойгүй байгаа ч хорвоо ертөнц таныг зөв замаар урагшилж байна гэдгийг хэлж байна. Ийм учраас дэлхий ертөнцөд итгээд бүх зүйл сайхан болно хэмээн гэгээлгээр төсөөлж зоригтой урагшлаарай. Өнгөрсөнөө бодон шаналж, ирээдүйгээ мөрөөдөж суулгүйгээр одоо цагаараа л амьдрах хэрэгтэй юм шүү.

Дүрс 4: Энэ дүрсийг сонгож байгаагаас харахад та өнгөрсөн цагтаа гацсан нэгэн ажээ. Танд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх бөгөөд хэдийнэ болоод өнгөрсөн гунигт түүхээ өөрөө өөртөө дахин давтан хэлэх хэрэггүй гэдгийг сануулья. Хэрэв та ирээдүйгээ өнгөлөг сайхан болгохыг хүсч байгаа бол өнгөрсөнд болсон хар бараан бүхнээ мартаад зөвхөн одоо цагтаа л төвлөрч сураарай. Өнгөрснөөс олсон харуусал гунигаа сайн найздаа сүүлчийн удаа уудлаад өөдрөг нэгэн болохыг ерөөе.

Дүрс 5: Хорвоо ертөнц зогсолтгүй эргэн хүмүүний амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л байна. Таны хувьд шинэ зорилго өмнөө тавих цаг хэдийнэ болжээ. Зүрхэнд тань баяр хөөр авчирдаг зүйлсээ жагсаан бичээд биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаарай. Үр дүн нь тэр дорхноо ирэхгүй ч цаг үргэлж эерэг хандлагатай байх нь чухал юм шүү.

Дүрс 6: Та өөрийнхөө дотоод сэтгэлд бус гадаад байдалдаа хамаг анхаарлаа хандуулаад байгаа учраас асуултынхаа хариултыг олж чадахгүй байгаа юм. Таны санаа сэтгэл будантаж, яахаа мэдэхээ больчихоод байгаа учир нэн яаралтай дотоод сэтгэлээ чагнах зайлшгүй шаардлагатай болсон байна. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, явган алхаж, дотор хүнтэйгээ ярилцан ухаан санаагаа саруул болгоорой. Өнөөдрийнхөө бодлуудыг хянаж, өөрийнхөө жинхэнэ “би”-г сонсон, бусдын төлөө байхыг хичээгээрэй.

Дүрс 7: Өнөөг хүртэл та хамаг чадлаараа ажилласан учраас одоо амрах цаг иржээ. Нарны гэрэлд зугаалан, өөрийнхөө дотоодод орших “бяцхан хүүхэд”-ийг эрхлүүлээрэй. Ер нь яагаад гадаад улс орон руу аялж, адал явдалтай амьдарч болохгүй байх билээ дээ? Органик хоол хүнсээр ходоодоо, хөгжилтэй байдлаар сэтгэлээ дүүргээрэй. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн бүх зүйлсээс баяр хөөрийг олж харах нь тун чухал гэдгийг ухаарах хэрэгтэй юм.

Дүрс 8: Дэлхий дээр амьдарч буй бүх зүйлс ер бусын их хүчээр өөр хоорондоо холбогдсон байдгийг ухаарч өөрөө өөртэйгээ болон байгаль дэлхийтэйгээ холбогдох цаг болжээ. Зүүсээр ирсэн маскаа хуулж аваад ургамал ногоо, байгаль дэлхий эцэст нь бусад хүмүүстэй холбогдоорой. Хэрэв таны ажил дээр асуудал үүсээд байгаа бол тухайн асуудлыг бусдын нүдээр харж, өөрийгөө бодолгүйгээр тухайн асуудлаа л шийдвэрлэх гарцыг хайх хэрэгтэй.

Дүрс 9: Баяр хүргэе! Энэхүү дүрсийг сонгосон бол та асар их хичээн зүтгэж одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг нь иржээ. Олон ч хүний амьдралд тус хүргэж зөв замыг нь зааж өгсөн учраас таны бэлгээ хүртэх цаг иржээ хэмээн өөрөөр хэлж болох юм. Танд өгөгдөх бэлэг материаллаг зүйл бус харин мэдлэг байх болно. Та өнөөг хүртэл хангалттай хэмжээний мэдлэг, ухамсарыг хуримтлуулсан учир өнөөдрөөс эхлэн туслалцаа хэрэгтэй байгаа нэгэнд гараа сунгаж, блог хөтлөн, мод тарьж, бусдыг сайн сайхан амьдралд нь хөтлөн оруулаарай.

Хуваалцах:
error: Content is protected !!