Топ Модел Э.Одгэрэл “үүлэн дунд” амьдарч байна. Түүний тансаг “Blue sky tower” дахь тансаг гэрээр хамтдаа зочилцгооё. /бичлэгтэй/

783
0
Хуваалцах:

“Мөнхийн залуу хатагтай” гэгдэх Э.Одгэрэл саяхнаас “Blue sky tower”-т амьдрах болжээ.
Тэрбээр гар хуруу нь муухай болчихно гээд гэрийн ажил огт хийдэггүй,
зөвхөн өөрийнхөө гоо сайханд анхаарлаа хандуулдаг гэдэг.
Тэрбээр залуу сайхан харагддагийн нууц нь сайн унтаж амрахтай
холбоотой хэмээн өдрийн ихэнх цагийг нойрсож өнгөрүүлдэг.

Харин хотын төвийн өндөр зэрэглэлийн харшид тухлах болсон тэрбээр
энэхүү өргөөг өөрийн таалалд нийцүүлэн тохижуулсан гэнэ.

Тэрбээр зочдын өрөөгөө хаалгагүй, гал тогоондоо плиткагүй байхыг
хүссэнээс гадна бүх өрөөгөө цагаан өнгийн обой, тавилгаар чимэглүүлжээ.
Энэ тухайгаа тэрбээр “Манай бүх өрөө цагаан өнгөтэй.

Энэ бол цэвэр ариун, эрхэмсэг дээдийн илэрхийлэл. Нөгөө талаараа,
амьдарч буй байшингийн маань нэр “Цэнхэр тэнгэр”.
Энэ ч утгаараа би номин өнгөт тэнгэрийн дунд танан цагаан үүлэн дунд
хөвж яваа мэт ертөнцөд амьдрахыг хүссэн юм” хэмээжээ.
Ямартай ч хаалгагүй өрөөнүүд, плиткагүй гэрт тэрбээр хоол хийж идэхийн оронд
үүлэн дунд хөвөн унтаж амрахыг л илүүд үзсэн бололтой.
Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=P8dZ4YbDioU

 

Хуваалцах:
error: Content is protected !!