Машины цонхоор будаа битгий цац

2
0
Хуваалцах:

СХД-н ЭМТөвийн Эмч Г.Батжаргал: Энэ бол 1 дэхийн өглөө болон 5 дахь өдрийн өглөө 1-р хорооллын замаас Гачуурт зүг рүү явах зам дээр хамгийн их таарах зураглал…


Зам дээр үхсэн тагтаа…
Тагтааг бурханы элч гэдэг.
Даана ч сүсэг бишрэлдээ баригдсан бидний хийдэг хамгийн том нүгэл ердөө энэ юм.

Бурхан болоочийг замд нь үдэх цувааны урд машины цонхоор будаа цацаж явах үзэгдлийг хүн бүр л мэддэг.
Тэр будааг түүж идэх гэсэн өлсгөлөн тагтаа эдгээр 2 өдрүүдэд амиа алдах нь элбэг. Тиймээс зам дээр будаа битгий цацаарай. #гуйя
Яг үүнтэй нэгэн ижил зүйл бол замын голоор гүйх хүүхдүүдийн гар дээрх худалдаа…
Бид буян болоод нэг үнэртүүлэгч авч болох ч тэр хүүхдийн өнөөдөрт болон маргаашд нь хамгийн том дайсагнал, хор учруулж байгаагаа ойлгох хэрэгтэй

Хуваалцах:
error: Content is protected !!