Хайртай залуугаа таниж мэдээгүйгээс болж, хөөрхийлөлтэй болсон бүсгүйн гунигт түүх

537
0
Хуваалцах:

“Италийн мисс-2007” тэмцээний ялагч Жессика Нотаро (Gessica Notaro) 2017 оны 1-р сард нүүр рүүгээ хүчил цацуулжээ. Түүний хэлж байгаагаар энэхүү аймшигт зүйлийг Жессикагийн экс найз залуу болох Жорж Тавареш (George Towers) хийжээ. Бүсгүй 2 сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд гоо сайхны мэс засал хийлгэх боломжтой болохын тулд нэг жил хүлээх шаардлагатай болжээ. Харин Жоржийг баривчилсан хэдий ч тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үйл явдлаас хойш хохирогч бүсгүй зурагтын нэвтрүүлэгт оролцож өөрт тохиолдсон харамсалтай түүхийг ярьсаныг та бүхэндээ орчуулан хүргэе.

2007 оны “Италийн Мисс” тэмцээний ялагч
2007 онд тэрээр “Италийн Мисс” тэмцээний ялагч болсон байна. Гэмтэл авахаасаа өмнө 28 настай бүсгүй болох Жессика Нотаро хөтлөгчийн ажил хийж байсан бөгөөд дуучин болохоор зэхэж дуу хүртэл бичүүлж байжээ.
Жорж болон Нотаро нар 3 жилийн өмнө Риминигийн далайн гахайн үржүүлгийн газар ажиллаж байхдаа анх танилцаж байжээ. 2016 оны 8 сард Нотаро Жоржоос салахаар шийдсэн бөгөөд энэ шийдвэрийг гарах хүртэл, тэрээр түүний сайн найз залуу байж чадсан байна. Харин салах талаар мэдсэнээс хойш Жорж бүсгүйг үргэлж дарамтлах болжээ.

“Түүнээс салсны дараа тэр яг л галзуурсан мэт болсон. Маш хартай болж намайг үргэлж мөшгиж байсан. Жорж миний ажлын хуваарийг мэддэг байсан учир намайг хянаж ажил дээрээ удах үед “Чи юу хийж байна?, Хэнтэй байгаа юм?” гэх мэтээр мессеж бичиж дарамталдаг байсан.
Нотаро өөрийн амь насандаа санаа нь их зовж байсан учир өөр хэн нэгэнтэй харилцаа тогтоогоогүй байжээ.

“Би хувийн амьдралаа өөрчлөж, аз жаргалтай байхыг хүсэж байсан ч эрчүүдтэй уулзахаас айж байсан юм. Тэр хаа сайгүй миний араас дагаж, намайг тайван байлгадаггүй байсан. Жорж манай гэрийн хаалганы үүдэнд амиа хорлосон мэт жүжиг хүртэл тавьж байсан бөгөөд надаар өрөвдүүлэх зорилготой байсан болов уу”
Ингээд 2017 оны 1 сард түүний экс найз залуу болох Африк гаралтай Жорж Тавареш найз бүсгүйнхээ нүүр рүү хүчил цацаснаар энэ хэрэг манджээ. Тэрээр Нотарог гэрийнхэн гадаа хүлээж байгаад энэхүү харгис үйлдлийг хийсэн байна. Бүсгүй их хэмжээний түлэгдэлтэйгээр Римийн эмнэлэгт хүргэгджээ. Хэдийгээр түүний амь нас аюулгүй байсан ч, хараагүй болох магадлалтай байсан гэжээ.
Бүсгүй саяхан Италийн “Maurizio Costanzo Show”-нд оролцож бусад эмэгтэйчүүдэд анхааруулга болгож өөрийн түүхийг ярьж өгчээ. Тэрээр эхлээд нүүрээ алчуураар нууж байсан ч дараа нь хүмүүст харуулахаар шийдсэн.

 

Энэхүү хэрэг болохын өмнө цагдаагийн байгууллагынхан Жоржийг Нотарод ойртохыг хориглосон байна. Нотаро хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад хандаж экс найз залуугийнхаа сүрдүүлгийн талаар хэлж, гэрийн хаягаа хүртэл цагдаа нар өгч байсан тухай энэхүү нэвтрүүлгээр илэн далангүй ярьжээ. Тэрээр өөрийгөө хамгаалах үүднээс “WhatsApp”-аар ирсэн хувийн зурвасуудыг цагдаа нарт харуулсан боловч тэд Жоржийг бүсгүйд ойртож болохгүй гэсэн сануулгыг өгснөөс өөр юу ч хийгээгүй гэнэ. Тэрээр цагдаа нар түүнийг хамгаалах ямар нэгэн зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байснаа яриад ахин уйлжээ. Ингээд тэр үед чухам юу болсон тухай яриагаа үргэлжлүүлжээ.
Энэхүү хэрэг 2017 оны 1-р сарын 10-нд болсон юм. Энэ өдөр залуу өөрийн санасныг хэрэгжүүлжээ.

“Би тэр үед ажлаа дуусаад гэртээ ирсэн. Тухайн үед юу ч мэдээгүй бөгөөд хэн ч харагдаагүй. “Тэр машины ард нуугдаж байсан бололтой гэнэт л харагдсан. Над руу машины ардаас мөлхөөд гарч ирсэн. Би гайхаад түүн рүү ойртоод тонгойж харах үед миний нүүр рүү хүчил цацсан. Би сандраад хойшоо болох үед босож ирээд үлдсэн бүх хүчлээ цацаж дууссан эсэхээ шалгаж үзээд шилээ доош нь харуулаад сэгсэрч байсан. Үнэхээр аймшигтай гээд хоолой нь зангирав. Тухайн үед миний нүүр маш ихээр өвдөж байсан бөгөөд би яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй гэдгээ л мэдэж байсан.”

 

Энэхүү явдлын дараа Нотаро зөвхөн хараатай л үлдэхийг хүсэж, бурхнаас гуйж байжээ. “Миний гоо сайханыг авч болно гэхдээ намайг хараатай үлдээгээч” гэж би үнэн сэтгэлээсээ гуйж байсан гэжээ.
Нотарогийн найз залуу түүн рүү хүчил цацна гэсэн сүрдүүлэгтэй зурвас удаа дараа илгээж байжээ. Тиймээс тэр бэлтгэлтэй байсан бөгөөд хүчил цацсан үед нүүрээ угааж болох уу үгүй юу гэдгийг хүртэл судлаж байсан гэнэ. Түүний экс найз залуу хүчлээр усны хоолой цэвэрлэдэг байсан учир түүнд хялбар аргаар олдох боломжтой гэдгийг хүртэл мэдэж байжээ. Тэрээр хамгаалалтын малгай хүртэл худалдаж авахаар зэхэж байсан гэнэ. Харамсалтай нь амжаагүй бөгөөд түүнийг үнэхээр ийм зүйл хийнэ чинээ бодоогүй зүгээр л сүрдүүлэг байсан гэж бодож байжээ.
Одоо Нотаро өвчин намдаах эм хэрэглэж байгаа бөгөөд үргэлж маск зүүж байгаа. Мөн эм болон нүдний дусаалга, тосны хэрэглээнд тэрээр сард 600 доллар зарцуулдаг гэжээ. Харин эмнэлэгт зөвхөн цонхны цаанаас л өөр дээрээ ирсэн хүмүүстэйгээ харьцаж байсан бөгөөд зөвхөн ээжийгээ л өрөөндөө оруулдаг байсан тухай нулимас дуслуулан ярьжээ.

Нотаро хоолой зангируулан “Би яг шоронд байгаа мэт хоёр сарыг өнгөрүүлсэн. Мөн өмнөх шигээ хэзээ ч амьдарч чадахгүйгээ ойлгосон. Яагаад гэвэл би наранд гарч чадахгүй бөгөөд миний нүүр үргэлж өвддөг. Энэ хугацаанд өөрийнхөө бүхий л хөрөнгөө өдөр тутмынхаа эмчилгээний зардалд зарцуулж байгаа. Хэдийгээр би эдгэрхийг хичээж байгаа ч миний зүрх сэтгэлийн шарх арилахгүй, насан туршдаа айдастай амьдрах болно гэдгээ ойлгосон. Машинаасаа үргэлж бууж, суух мөн гэртээ орох үед надад болсон явдал бодогдож би тайван байж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай амьдрах болсон” гээд нулимсаа барьж чадахгүй уйлжээ.
Энэхүү аймшигт явдалын дараа надад бусад хохирогчдоос ялгарах зүйл нь би өөрийгөө толинд харахаас огтхон ч айгаагүй гэжээ.

 

 

 

 

 

 

“Би толинд харахыг хүсэж байсан бөгөөд эхлээд харахад нүүр маань битүү бараан шархтай байлаа. Нүүрний маань нэг тал хар хүрэн, харин нөгөө тал нь ногоон өнгөтэй болсон байсан. Анх толинд харахад мэдээж би маш ихээр шоконд орсон хэдий ч би сэтгэлийн толь болох нүдээ л харахыг маш ихээр хүсэж байсан юм. Нүдээ хараад би өөрийгөө таньсан учраас жоохон ч гэсэн тайвширч байсан.” Яг энэ үед би бурханд талархаж намайг сонссонд мөн намайг хайрласанд маш ихээр уйлж билээ. Энэ бол баярын нулимас байлаа.

Харин азаар миний нүүр хичнээн муухай болсон ч ам, хамар маань гэмтээгүйд би их баярласан. Би толинд хараад өөрийгөө таниж байгаа энэ л миний хүсэл. Нэг нүд маань сохрох байсан ч азаар зүгээр үлдсэнд би үнэхээр баярлаж байна. Бас хамгийн гол нь би дуу хоолойгоо алдаагүй. Учир нь миний ам руу хүчил орсон бөгөөд би түүнийг нэн даруй буцааж асгасан юм.
Эцэст нь тэрээр хэлэхдээ:
“Би түүнд маш ихээр гомдож, зүхэж байгаа ч гэмт хэрэгтэнд муу санахгүйг хичээж байгаа бөгөөд зөвхөн түүнийг намайг ямар болгосныг хараасай хэмээн хүсэж байна гээд уйлжээ. Мөн тэрээр надад тохиолдсон энэхүү харгислал өөр хэн нэгэнд битгий тохиолдоосой мөн найзалж нөхөрлөж байгаа хүнээ зөв таниж мэдээсэй гэсэн үүднээс энэхүү ярилцлагыг өгөхөөр шийдсэн” гэжээ.

Хуваалцах:
error: Content is protected !!