2017 ОНЫ ШИНЭ ЖИЛЭЭР ЮУ ӨМСӨЖ ГОЁХ ВЭ?

338
0
Хуваалцах:

Шинэ жил бүр хүсэл эрмэлзэлийг өөрчлөх цаг үе бөгөөд энэ баярыг тэмдэглэх бэлтгэл бүх анхаарлыг татах ёстой. Шинэ жилийн баяраар охид бүсгүйчүүд маань хамгийн үзэсгэлэнтэй, давтагдашгүй, мартагдашгүй, содон, гоёмсог, дэгжин нь байхыг хүсдэг биз. 2017-18 оныг угтах шинэ жилийн гол трэнд өнгө загвар шар, бор өнгийн загварууд байна.

Нүүр будалт, хумс засалт – Нүүр будалт мөн л загварын чиг хандлагын дагуу байх ёстой. Энэ намар өвлийн нүүр будалтын трэнд буюу нүдийг шар өнгө, боронзон, бор шаргал, бордуу өнгөөр смоки маягаар будна. Хумсаа мөн хослуулж шар, боронзон, бор хүрэн, бор төрлийн өнгөөр будна.

 

Шар төрлийн даашинз – Энэ шинэ жилийн гол трэнд шар өнгө бөгөөд алтлаг шаргал, лимоны шар, зөгийн балны шар зэрэг байх бөгөөд материалын хувьд даавуу, торон, хамбан зэрэг материал эвтэйхэн харагддаг.

Бор өнгө нь нохой жилийг угтахад бусдад талархсан сэтгэлийг илэрхийлэх мэт утгыг агуулсан. Бор төрлийн өнгийн загварлаг даашинзууд нь энгийн мэт хэрнээ илбэдсэн мэт, элегант, хээнцэр харагдуулна.

Шинэ жилээ гадаа тэмдэглэх бол гадуур хувцас энэ жилийн трэнд хөнжлөн загвартай куртик, томдсон загвартай пальто, загварлаг дулаан цамц, өмд байна. Мэдээж өнгөний хувьд шар, бор төрлийн өнгөтэй байна. Том ороолт зүүж болно.

Аксессуар, гоёл чимэглэл – Гоёл чимэглэл зүүлт илүү гоёмсог дэгжин болгож өгдөг. Ирэх жил нохой жил гарах тул үнэт эдлэл, гоёл чимэглэлийн хэв маяг нохойны зүүлтний хандлагатай байна. Шар өнгийн гэхээр заавал шар алт бус гоёмсог, жинхэнэ арьсаар хийсэн чимэглэлтэй хүзүүний зүүлт байна.

 

Гутал – Хувцас, үдшийн, үдэшлэгний даашинзтайгаа ижил өнгийн шар, шаргал, бордуу төрлийн өнгийн түрийтэй гутал, загварлаг шагай хүрсэн түрийтэй гутал, туфль, сандаал байна.

Хуваалцах:
error: Content is protected !!