Дуучин Идэржавхлан тоглолтон дээрээ эхнэртээ гэрлэх санал тавьж, уйлуулав… /Бичлэг, зураг/

307
0
Хуваалцах:

 

 

Монголын олны танил сайхан гэр бүлүүдийн нэг бол Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл билээ. Залуу үеийн төлөөлөл болсон сайхан хосууд өдгөө хоёр хүүхдийн ээж аав болоод буй.

 

 

Эхнэрээ дуунд уруу татаж хамтдаа клип хүртэл гаргаад авсан дуучин Идэржавхлан эхнэртээ нэгэн гэнэтийн бэлэг барьж эхнэрээ төдийгүй үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж баярын нулимсийг нь дуслуулаад авав.

 

 

Өөрсдийн хайрын түүхийг гэрч болсон дурсамжит газруудаар хэн бүхнийг аялуулж чадсан Идэржавхлан тоглолтынхоо үеэр хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барин гэрлэх санал тавиад амжжээ.

 

 

 

 

Тайзнаа хоёр охины хамтаар гарч ирэн эхнэртээ тус видеог хүргэн араас нь гэрлэх санал тавин сандаргаад авсан тэрээр “Хамгийн сайхан мөчийг минь хамтдаа хуваалцах уу найзууд минь ханьдаа хайртайгаа илэрхийлсэн хамгийн нандин мөчүүд” хэмээсэн бөгөөд хосууд ирэх зургадугаар сард хуримаа хийхээр товложээ.

 

 

 

Харин гэнэтийн бэлэг хүлээн авсан жүжигчин Онон “ХАЙРТАЙ. Сэтгэл догдлоод нулимс урсаадл амнаас үг эвлэж гардаггүйн байна лээ” хэмээсан байна. Ингээд та бүхэнд тэдний гайхалтай хайрын түүхээс хуваалцаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:
error: Content is protected !!