Жүжигчин Одончимэг:Ханаж цадахаа мэдэхгүй юмнууд давраад байгаарай. Би ханийгаа л бодсон болохоос чамайг бодоогүй шүү!!!!

1043
0
Хуваалцах:

 

Жүжигчин Одончимэг:Ханаж цадахаа мэдэхгүй юмнууд давраад байгаарай. Би ханийгаа л бодсон болохоос чамайг бодоогүй шүү!!!!

 

Уран бүтээлийн сонин хачин юу байна вэ?

-Хамтлагийнхаа шинэ кинонд гол дүр бүтээсэн. Санчир гээд миний наснаас хэдэн насаар дүү, 22 орчим насны залуугийн дүр л дээ. Кино маань инээдмийн төрөл жанрын, залуусын хайр дурлалыг харуулсан сайхан бүтээл болсон.

 

-Жүжигчин Т.Бархүү хоёр ч клип гаргасан байсан. Дууны цомог гаргах хэвээрээ юу?

-Цомог гаргах бодолтой байгаа. Би багаасаа дуулах дуртай, Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд сурдаг байсан. Найзтайгаа хамт “Ньюанс” гэдэг хамтлаг байгуулж байлаа шүү дээ. Дуулах сонирхол, багын мөрөөдөл маань намайг урлагт дуртай болгож, урлагийн хүн болоход нөлөөлсөн. Ер нь жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх ёстой. Дуулах бол наад захын хэрэг гэдэг шүү дээ. Тэгээд ч тэр үү, дуулах сонирхол маань хөтлөөд ч юм уу, дуу гаргаж үзье гэж бодсон. “Нэгүн бит” студийн Одбаяр /Оки/, Цэрэн хоёртой хамтарч ажиллаад 10 гаруй дуутай болчихсон. Тэднээсээ хоёрыг нь дүрсжүүлж үзэгчдэд хүргэсэн нь тэр.

 

-Та кино, драмын жүжиг, хошин шоу, музыкл гээд тайз, дэлгэцийн харьцангуй олон төрөлд хүч сорьж байгаа. Түүн дээрээ нэмж дуулах хэрэг байна уу?

 

-Хүсэл сонирхлоороо л дуулж байна. Хоббигоо ажил болгож, дуртай зүйлээ хийж амьдрах чинь жаргал биз дээ.

-Зарим тохиолдолд хоббигоо хобби чигээр нь үлдээх хэрэгтэй гэдэг шүү дээ?

-Би дууллаа гээд рок попод шоу бизнес хийх гээгүй. Тодорхой хэмжээгээр тодорхой хүрээний хүмүүст, хамгийн гол нь надад миний дуу таалагдаж байна. Хамгийн гол нь уран бүтээл хийгээд, цомог гаргаад, тэр нь хадгалагдаад үр хүүхдэд маань үлдвэл сайхан шүү дээ. Тэр үүднээс нь их олзуурхаж хийж байгаа. Түүнээс биш дуулаад мөнгө олоод явна гэж бодохгүй байна.

 

-Цомгоо гаргачихаад цаашид дуулах уу?

-Цомог маань хэр амжилттай байх вэ гэдгээс л шалтгаална даа.

 

-Гаргасан клипүүдийг үзсэн хүмүүсээс шүүмж, магтаалын ал ь нь түлхүү ирж байна вэ?

-Одоогоор таньдаг хүмүүс л санал сэтгэгдлээ хэлж байна. Надад ирж хэлж байгаа хүмүүс бол “Гоё дуу гаргасан байна. Баяр хүргэе” л гэж байгаа ш дээ.

 

“НАДАД ГОЛ ДҮР ӨГ” ГЭЖ ЭХНЭРЭЭ БИ ЯТГАДАГГҮЙ

 

-Үзэгчдийн дунд хошин шоу тоглолт нэр хүндгүй болсоор байгаа. Зарим нэг хамтлаг продакшн хүн инээлгэхийн тулд өмдөө тайлахаас ч буцахгүй, увайгүй, аргаа барсан юм хийж байна, болсон болоогүй тоглолтуудыг ар, араас нь “машинддаг” гэх мэт шүүмжлэл байдаг. Та үүнд яаж ханддаг вэ?

-Тэгж хэлдэг хүмүүс нь хэлэх нэгнээ хэлж л байг. Бүх хамтлагийг ч бас тэгдэггүй ш дээ. Манайх бол тийм чанаргүй юм хийхийг боддоггүй. Ер нь ямар ч ажил хийж байгаа хүн муу юм хийхийг хүсдэггүй л байх. Угаасаа хүн бүрийн сонирхол өөр учраас бүх хүнд таалагдах зүйл хийх хэцүү. Мэдээж үзэгчдийг баясгахын тулд уран бүтээл хийж байгаа хүмүүс “бид ямар доллар биш” гээд зүтгээд байх утгагүй. Гаргаж байгаа уран бүтээлээ 100 хувь хүмүүст таалагдаасай гэж л хийдэг. Гэхдээ үнэхээр доллар биш учраас хийж байгаа бүх зүйл хүн бүрт таалагдана гэж байхгүй. 70 хувь нь таалж байхад 30 хувьд нь таалагдахгүй байх тохиолдол гарна.Гэхдээ тэр бол проблем биш. Бид ямар ч байсан шинэ уран бүтээлийн ажил эхлэх бүрт өмнөх уран бүтээлүүдээсээ илүү гарсан зүйл хийхийг бодож хичээдэг.

 

-“Х-ТҮЦ”-ийн сүүлийн үеийн томоохон уран бүтээлүүдэд та ихэвчлэн гол дүр аваад байгааг эхнэртэй чинь холбох хүмүүс байдаг…?

-Харин тийм. Хүмүүс тэгж ойлгоод, яриад байгаа. Миний эхнэр надад уран бүтээл, ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Миний эхнэр миний хамгийн сайн, хамгийн дотны зөвлөгч байх нь хэнд ч ойлгомжтой. Түүнээс биш надад зориулж кино бичдэггүй, надад зориулж тоглолт тавьдаггүй л байхгүй юу. “Надад гол дүр өгөөдөхөөч” гэж би эхнэрээ ятгадаггүй. Одноо “Би нөхөртөө гол дүр өгнө” гэж зүтгэдэггүй. Надад онцгойлж гол дүр өгөөд байгаа юм байхгүй. Ингэж л таараад байгаа юм. Угаасаа би хүнээс гуйж амьдрах дургүй. Хүнээс юм гуйж амьдрах шиг гутамшиг байхгүй ш дээ. Би үнэхээр чадваргүй бол хүн надад туслах гэж хичнээн зүтгээд нэмэргүй. Чадваргүй хүнд хувийн сонирхлоор гол дүр өгөөд байвал уран бүтээл юу болох вэ, унана шүү дээ. Би чадахын төлөө зүтгэж байгаа. Хүмүүс харж байгаа, тэнэг биш л бол ойлгоно биз дээ.

 

-Урлагийн хүн өөрийгөө үнэлж, мэдэрч байх ёстой. Та өөрийгөө хэр үнэлдэг вэ? Өөрийгөө хэр жүжигчин, хэр ирээдүйтэй гэж боддог вэ?

-Би өөрийгөө магтаж чаддаггүй. Даруухан байх ёстой гэж боддог маань буруу юм шиг байна. Хүн өөрийгөө тоохгүй бол бусдад тоогдохгүй гэдэг үг байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр өөрийгөө үнэлж явахгүй бол болохгүй. Гэхдээ тунг нь тааруулахгүй бол тэнэг болно. Манай хамтлагийн ах нар залуу жүжигчиддээ “Зарим үед бид өөрсдийгөө үнэлж, онгирч байх байх хэрэгтэй. Манайхан өөрсдийгөө дэндүү дардаг. Цаана чинь хүмүүс ямар юм хийчихээд өөрсдийгөө айхтар од болчихлоо, мундаг юм бүтээчихлээ гэж яриад байна. Манайхан сайн уран бүтээл хийчихээд өөрсдөөрөө бахархах сэтгэл чинь дутаад байдаг шүү” гэж зөвлөдөг. Тэр ч бас зөв л байх.

 

БИ АРХИНД ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРГҮЙ БОЛОХООР ТИЙМ ГАЗАР АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ

 

-“Х-ТҮЦ”-д анх яаж орж байв?

-Би 2004 онд доктор, профессор Сугар багшийн удирдлага доор СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Биднийг төгсөх жил Ч.Найдандорж найруулагч Сугар багштай яриад, “Манайд залуу жүжигчид хэрэгтэй байна. Танайхаас хэдэн гайгүй хүүхэд авъя. Гайгүй гэсэн хүүхдүүдээ явуулаач” гэсэн юм билээ. Тэгээд Сугар багш манай ангиас таван хүүхэд явуулж, тэдэн дунд нь би орсон. 2004 онд нэг шоу тоглолтод ороод дараахан нь “Сэргээш-3”-т оролцон тоглосон. Төгсөнгүүтээ ажлын байртай болсондоо их баярлаж явдаг.

 

-Залуу жүжигчид хамтлаг дотроо байр сууриа олтол, гол дүр авдаг жүжигчин болтол багагүй зовлон үздэг шүү дээ. Авьяас чадвараа харуулах дүр олдохгүй, цалин хөлс бага, дадлага туршилтын хугацаа урт гээд олон л бэрхшээл байдаг. Өөрт чинь тийм зүйл тохиолдож байв уу?

-Би гол дүрийг байнга аваад байгаа юм биш шүү дээ. Кинон дээр л гол дүр авч байгаа болохоос тайзны бүтээл дээр туслах дүрүүдийг бүтээж байгаа. Тайз, дэлгэц гэдэг чинь хоёр өөр болохоор тэр. Би зургаан жилийн дотор бага биш туршлага хуримтлуулсан. Манай хамтлагийн хамт олон ч их тусалсан. Ер нь манай хамтлаг залуу жүжигчдээ түлхүү гаргаж ирэхийг боддог. Тийм ч учраас манай залуу жүжигчид өдий зэрэгтэй явж байгаа юм.

 

-Зарим нэг залуу жүжигчид багагүй хугацаанд хууччуулынхаа архийг зөөхөөс өөр олигтой ажил хийгээгүй гэж ярьдаг. Танай хамтлагт тийм зүйл байх уу?

-Манай хамтлагт тийм зүйл ёстой байхгүй. Мэр сэр тийм газрууд байдаг. Тийм гэж сонсогддог нэг газар намайг орооч гэж хүмүүс ятгаж ч байсан. Би архинд үнэн сэтгэлээсээ дургүй болохоор тийм газар ажиллахыг хүсдэггүй. Түүнээсээ болоод зарим нэг боломжийг алдсан тохиолдол байдаг. Гэхдээ түүнд харамсдаггүй.

 

-Архинд дургүй…?

-Ажил, амьдралаа умартан архи ууж байгаа хүмүүст дургүй. Би өөрөө огт уудаггүй хүн биш, тааруулж уудаг. Их ховор ууна.

 

-Залуу хүн юм чинь шоудах үе байна биз дээ?

-Ховор доо. Бараг шоуддаггүй гэхэд болно. Хааяа найз нартайгаа биллиард тоглож чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Мэдээж найз нөхдийн төрсөн өдөр, хурим найр, тодорхой арга хэмжээнд очилгүй яах вэ. Гэхдээ тохируулж уудаг. Манай найз нөхдүүд энэ тал дээр намайг ёстой үнэлдэг дээ.

 

УРДНЫ АМЬДРАЛ МААНЬ ЭЦЭСЛЭЧИХСЭН, ШИНЭ АМЬДРАЛ ХАЙЖ ЯВААД Л ОДНООТОЙТААРСАН, СУУСАН

 

-Одноо эгч та хоёрын хамтын амьдралыг хүмүүс элдвээр ярьж, бичих юм. Тэр бүгдийг сонсоод эмзэглэдэг үү?

-Сүүлийн жил гаруй би интернэтийн мэдээ, сонин уншихгүй байгаа. Тэр үнэн худлаа зүйлийг уншиж, нервээ барж байснаас огт уншихгүй байсан нь дээр биз дээ. Тийм юм бичих хэрэгтэй хүмүүс нь бичиж л байг. Би түүнийг нь аль болох сонсохгүй, уншихгүй, мэдэхгүй өнгөрөхийг хичээж байгаа. Бүр элдвээр бичээд солиороод байх юм бол харин заргалдана даа.

 

-Таныг хүүхэнтэй хамт бааранд сууж байсан гэсэн мэдээ гарсан байсан…?

-Түүнийг сонсоод манай хүн инээж л байсан. Тэр үеэр би өөр хүнтэй бааранд орох байтугай бид хоёр бие биенээсээ салаа ч үгүй юм чинь.

 

Одноо Бархүүг их харддаг, хажуунаасаа холдуулдаггүй гээд байдаг…?

-Харин ч манай хүн намайг ерөөсөө харддаггүй. Хардуулах юмыг би гаргадаггүй болохоор тэр. Бид хоёр нэг газар ажилладаг, нэг гэрт амьдардаг, тусдаа байх ямар ч шаардлага гарахгүй байгаа юм чинь хамт байхгүй яах юм бэ? Тийм байхад янз бүрээр бичээд байгаа нь бичиж байгаа хүмүүсийн мөнгө олох арга юм байгаа биз.

 

-Бархүүгийн дуулж байгаа нь Одноогоос холдох гэсэн арга гэсэн байсан?

-Юу гэж тэгэх вэ дээ. Дуу дуулж холдоод хаа очих вэ дээ.

 

-Та хоёрын хамтын амьдралын талаар хүмүүс сөрөг талаас нь их ярих юм. Ялангуяа таныг өөр сонирхлоор Одноотой нийлсэн, Одноог ашиглаж нэр төрөө өсгөж байна гэх хүмүүс олон байдаг юм байна лээ. Тэдэнд хандаж үгээ хэлээч?

-Би ерөөсөө тэгж бодож Одноотой суугаагүй шүү дээ. Тэгэх ч хүн би биш. Хэрэв тэгж бодсон бол би өнөөдрөөс илүү амжилтад хүрээд явах байсан. Надад ямар ч тийм бодол байгаагүй. Бид, хоёр хайр сэтгэлээрээ нийлсэн. Би өмнө нь амьдралтай байсан. Урдны амьдрал маань эцэслэчихсэн, шинэ амьдрал хайж байгаад л Одноотой таарсан, суусан. Бид хоёр хайр сэтгэлээрээ холбогдсон. Энд тийм гайхаад байх юм байна гэж үү? Үүнийг би хичнээн хэлээд одоохондоо ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэж байгаа ч “Би ашиг сонирхлын үүднээс Одноотой суугаагүй” гэдгээ худлаа юм яриад, бичээд байгаа хүмүүст хэлье дээ. Тийм үгүйг би одоо өөрөө тайлбарлах нь утгагүй, тэнэг сонсогдох байх. Цаг хугацаа бүгдийг харуулна. Цаг хугацаа гэдэг хамгийн том шалгуур өмнө минь байна. Хүмүүсийн сонирхлыг татсан бүх зүйлд хариу хэлээд явах нь заримдаа үнэ хүндгүй, үнэмшилгүй байдаг юм байна. Зарим нэгийг нь амьдралаараа харуулах хэрэгтэй.

 

-Хэзээ хуримаа хийх вэ?

-Хурим хийх талаар бид хоёр нэг их боддоггүй. Хамт амьдарч л байвал болоо ш дээ. Хурим хийнэ, батлуулна гэдэг нь зарим нэг хамт байх эсэх нь эргэлзээтэй хүмүүсийн хувьд их чухал санагддаг юм шиг ээ. Баталгаагүй, итгэлгүй санагдсан зарим хүмүүс батлуулъя гээд зүтгээд байдаг юм шиг санагддаг. Энэ бол миний хувьд цаанаа маш их юм бодож хэлж байгаа үг шүү. Ойлгох нэг нь ойлгоно биз, ойлгохгүй нэг нь ойлгохгүй биз. Надад бол өөрөө л үнэнч байвал бид хоёр заавал ч үгүй хурим хийх шаардлага байхгүй.

 

-Та хоёрыг хүүхэдтэй боллоо гээд л баахан шуугисан. Хэзээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Хүүхэдтэй болбол сайхан л байна. Бид хоёр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа. Гэвч эмэгтэй хүний бие организм чинь ажлын ачааллаас шалтгаалдаг юм байна шүү дээ. Тэгэхээр одоохондоо хүүхэдтэй болох арай болоогүй байна.

 

Хуваалцах:
error: Content is protected !!