КРИШТИАН РОНАЛЬДУ ДӨРВӨН ХҮҮХДИЙН ААВ БОЛЛОО

511
0
Хуваалцах:

Хөлбөмбөгч Криштиан Рональду дөрвөн хүүхдийн аав боллоо. Түүний найз бүсгүй Жоржина Родригез ням гаригт /2017.11.12/ Мадрид хотын Куирон их сургуулийн эмнэлэгт амаржиж, хосууд охинтой болсон байна. Охиндоо тэд Алана Мартина гэх нэр хайрлажээ.

“Алана Мартина маань хорвоод мэндэллээ. Жео, Алана хоёул сайн байгаа. Бид бүгд жаргалтай байна” хэмээн Рональду твиттертээ бичиж, том хүү Криштиан Жуниор болон Жоржина, бас бяцхан охинтойгоо авхуулсан зургаа оруулжээ.

Рональду долоон настай хүүтэй, мөн тээгч эхээр төрүүлсэн гэх ихэр хүү, охинтой билээ.

Хуваалцах:
error: Content is protected !!