Г.ОТГОНЦЭЦЭГТ САНАЛАА ӨГӨӨРЭЙ

405
0
Хуваалцах:

Казахстаны үндэсний олимпийн хорооны оны шилдэг тамирчны шалгаруулалтад монгол охин нэр дэвшлээ.

Рио-2016 олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, жүдоч Г.Отгонцэцэг тус шалгаруулалтын зуны спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацид Казахстаны жүдо бөхийн холбооноос нэр дэвшсэн байна.

Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг дэмжиж, саналаа өгөхийг ЭНД дарна уу.

Г.Отгонцэцэгийн хувьд Рио-2016 олимпийн өмнө Казахстаны нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцохоор гэрээ байгуулан, тус улсыг зорьсон юм.

Хуваалцах:
error: Content is protected !!