Элэг өвчилсөн үед илрэх 8 шинж тэмдэг

216
0
Хуваалцах:

Элэг өвчилсөн үед илрэх 8 шинж тэмдэг

 

 

Элэг бол хоол шингээх, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулах ажиллагаанд голлох үүргийг гүйцэтгэдэг амин чухал эрхтнүүдийн нэг юм. Хэрэв элэгний үйл ажиллагаанд асуудал, хүндрэл учирвал үхэлд ч хүргэж болох эрсдэл үүснэ. Хэрэв таны биед дараах шинж тэмдгүүдээс илэрвэл элэг тань асуудалтай болсон гэсэн үг бөгөөд яаралтай эмчид хандахыг танд зөвлөе.

1Арьс, нүд шарлана

 

 

 

“Шар” өвчин буюу арьс, нүдний цагаанд шар пигмент ихсэх нь элэгний үйл ажиллагаа муудах үед үүсдэг хамгийн түгээмэл эмгэг юм. Тодруулбал цөсөнд байдаг “билирубин” гэх шараас улбар шар өнгийн пигментийн ялгарал хэт ихсэх үед дээрх шинж тэмдэг гардаг. Эрүүл элэг нь “билирубин”-ий хэмжээг тогтвортой байлгадаг.

2Ихээр ядарч цуцна

 

 

Элэгнээс үүдсэн ядаргаа нь жирийн ядралтай адилгүй. Учир нь бие махбодь болон сэтгэл санаа хоёулаа энергиэр дутагдаж, тамир тэнхээ барагддаг. Аливаа зүйлийг хийх ямар ч сонирхолгүй болно. Зарим үед өглөө орноос босох нь эрүү шүүлт мэт санагдах нь бий.

3Гэдэс шингэнээр дүүрэх

 

 

Голцуу элэгний хатуурал зэрэг эмгэгээс болж хэвлийн хөндийд шингэн хурах шинж илэрдэг. Ингэсэн үед тухгүй мэдрэмж төрж, зарим үед өвдөх бөгөөд гэдэс цанхайн дүүрч, хүндэрсэн тохиолдолд жирэмсэн мэт харагддаг. Шингэн мөн биеийн хөл, шагай хэсэгт хуралдаж хавагнуулна.

4Хоолны дуршил буурч, жин хасна

 

 

Байнга цатгалан мэт мэдрэмж төрж юм идэх хүсэлгүй болдог. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хурах хам шинжтэй зэрэг илрэх магадлалтай.

5Судас бүдүүрнэ

 

 

Арьсны өнгөн хэсэгт аалзны тор шиг жижиг судаснууд тодорч харагдаж байвал элэгний асуудал үүссэний шинж. Ихэвчлэн цээж, гар, хүзүү, нүүрэн дээр тодордог.

6Зарим газар хөхрөлт үүснэ

 

 

Элэг өвчилсөн үед бие дэх уурагны ялгарал зогсох юм уу удааширдаг. Үүнээс шалтгаалж муу цус хуралдсанаар арьсан дээр хөхрөлт үүсдэг байна.

7Шээс бараан өнгөтэй гарна

 

 

Шээсний өнгө ерийн байдлаас илүү бараан, тухайлбал гүн улбар шаргал, бор өнгөтэй гарна. Цөсний билирубиний хэмжээг элэг зохицуулж чадахаа больсноос энэ шинж тэмдэг илэрдэг.

8Арьс загатнана

 

 

Элэгний хорт бодис шүүх чадвар муудсанаас биеийн нэг цэг ихээр загатнадаг. Ялангуяа шөнийн цагаар загатнаа бүр ихсэнэ.

Хуваалцах:
error: Content is protected !!