Эд Шийран 28 насыг зооглов (бичлэгтэй)

74
0
Хуваалцах:

Их Британийн нэрт дуучин, ая зохиогч Эд Шийран 1991 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Баруун Йоркшир гүнлигийн Голифакс гэдэг жижиг хотод мэндэлжээ.

Хар бага насандаа Эд гитар тоглож сурсан бөгөөд ая зохиож эхэлсэн гэдэг. Түүний зохиосон дуунууд хайр дурлалын сүлд дуу болсон агаад iTunes-ийн топ жагсаалтад тогтмол бичигддэг юм.

Дуучин залуу “Хаан ширээний тоглоом” кинонд тоглосон бөгөөд Give me love дуу нь энэ алдартай цувралын дуу болсон билээ.

Photograph дууныхаа клипийг Эд Шийран Ээжүүдийн өдөрт зориулж гаргасан бөгөөд хүүхдүүдээ асран хүмүүжүүлж байгаа бүх эхчүүдэд зориулсан байдаг. Энэ дууны клипэнд Шийраны гэр бүлийн цомогт байдаг гэрэл зураг, бичлэгүүд орсон юм. Энэ дуу дуучин залуугийн хоёр дахь цомог буюу Х альбомд нь багтжээ. Цомог нь томоохон улсуудын хөгжмийн чартуудыг тэргүүлсэн аж.

Дараагийн дуу болох Shape of you нь синглүүдийн 44 хит парадыг тэргүүлжээ. Канадад энэ дуу чартад хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн аж. Их Британид энэ дуу 2017 онд хамгийн ихээр зарагдсан гэнэ. “Грэмми” шагналыг гардуулах 60 дахь удаагийн ёслол дээр энэ дуу шилдэг поп дууны шагналыг хүртсэн. Дууны клипийг Сиетл хотод авсан байдаг. Клипэнд тоглохдоо Эд Шийран бүжигчин бүсгүй, сумо бөхтэй хамтран боксчин залуугийн дүрийг бүтээсэн.

Дараагийн дуу болох Perfect-ийн клипийг Австрийн Хинтертукс хотод хийжээ. Клипний зохиолыг Эд өөрөө бичсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор энэ клипийг 30 сая гаруй удаа үзэж сонирхсон байдаг. Эд хамт өссөн бүсгүйдээ дурладаг бөгөөд хайртай бүсгүйнх нь дүрийг Америкийн жүжигчин Зои Дойч бүтээжээ. Клип нь тун гэгээлэг, романтик байдалтайгаар бүтээгдсэн.

Happier дууны клипийг хүүхэлдэйн кино маягаар бүтээсэн аж. Дуучин залуутай адилхан улаан шаргал, буржгар үстэй залуу экс найз охинтойгоо учирч, алдсан хайр дурлалынхаа талаар дурсах болно. Энэ дуу Эд Шийраны “Divide” нэртэй цомогт багтжээ.

Эд Шийраны Thinking out loud дууг түүний хамгийн шилдэг бүтээл гэж нэрлэж болно. YouTube дээр энэ дууны клипийг хоёр тэрбум гаруй удаа үзэж сонирхсон байдаг. Энэ дуу “Грэмми” шагналын хамгийн нэр хүндтэй гурван номинацийг хүртсэн. Энэ дуу чамгүй шуугиан дэгдээсэн юм. 1973 онд бүтээгдсэн Марвин Гайегийн Let’s Get It On дуунаас хулгайлагдсан гэж зарим хүмүүс мэдэгдсэн билээ. Зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн нөгөө тал Шийраныг шүүхэд өгсөн юм.

Хуваалцах:
error: Content is protected !!