Т.МӨНХ-ЭРДЭНЭ/Gee/ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ УУЧЛАЛТ ГУЙ!

45
0
Хуваалцах:

Олны танил тэр тусмаа урлаг, соёлын хүмүүсийг нэгэн бичигдээгүй хууль дагадаг нь нийгмийн хариуцлага буюу зөв үлгэр дууриалал. Учир нь урлаг соёл хүмүүжил олгож, соён гэгээрүүлдэг. Олонд танигдсан урлагийн хүмүүсийн үг, үйлдэл нь нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь өндөр байдаг. Энэ байдлаа ашиглаж тэд реклам, сурталчилгаанд тоглож тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг олонд хүргэдэг юм. Бас муу ч үлгэр дуурайлал үзүүлэх нь бий… Хайрлаж, хүндлэж, шүтэж явдаг дуучид нь ямар үг үйлдэл гаргана тэрийг нь залуус, хүүхдүүд дуурайдаг.

Сүүлийн үед Big Gee KFC –ийн бүтээгдэхүүнийг маш идэвхитэй сурталчилсэн. Түүний тэрхүү сурталилгааны үг нь хүүхэд багачуудын чихэнд хоногшиж, цээж болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч түүний нөлөөллөөр KFC-ийг зорих хүүхдүүд олон болсон нь мэдээж. Харамсалтай нь тэрхүү сурталчилсан бүтээгдэхүүн нь олон хүүхдүүдийг хордлогонд оруулж, ХӨСҮТөвд хэвтэн эмчлүүлсээр байна. Иймд Big Gee нийгмийн хариуцлагаа хүлээж, тэдгээр өвдсөн хүүхдүүд болон ар гэрийнхэнээс нь уучлал гуйх нь зүйн хэрэг юм.

source: http://sharmedee.online/2896

Хуваалцах:
error: Content is protected !!