NBA: Блэйзерсийн тоглогчид цахилгаан шатанд гацжээ

38
0
Хуваалцах:

Портлэнд Трэйл Блэйзерс багийн хэсэг тоглогчид бэлтгэлийнхээ дараа цахилгаан шатанд 30 минут гацсан хөгжилтэй ч гэмээр явдал тохиолджээ.

Уг цахилгаан шатанд Дэмиан Лиллард, Энес Кантер, Маярс Леонард, Эван Түрнер, Родни Хүүд тэргүүтэй хэд хэдэн тоглогчид байсан байна.

Сүлжээ байхгүй 30 минут гацахдаа тэд хөгжим сонсож, хөгжилдөж, утсаараа бичлэг хийн өнгөрөөжээ. Хэрэв тэднийг гаргалгүй удсан бол агааржуулалтгүй болж, аюул нүүрлэх байсан нь ойлгомжтой.

Портлэнд Трэйл Блэйзерс 37-23 гэсэн амжилтаар Өрнөд бүсийн 4-р байранд бичигдэж байгаа бөгөөд тэдний аялан тоглолт үргэлжилж дахин дөрвөн тоглолт эсрэг багийн талбайд хийх хуваарьтай байна.

 

Хуваалцах:
error: Content is protected !!