Нүүрс тээвэрлэдэг жолооч кабиндаа шатаж нас баржээ

50
0
Хуваалцах:

Өчигдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр д Цагаан хад боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч автомашиныхаа кабинд шатаж нас барсан хэрэг 07.46 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Талийгаач нь “Эрдэнэс Тавантолгой”-компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Сань-Хэ” гэх Хятад компанид ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд одоогоор хэргийн эцсийн дүгнэлт гараагүй ч урьдчилсан байдлаар кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан гэж үзэж байгаа аж.

Хуваалцах:
error: Content is protected !!