Оршуулагдаад долоон сарын дараа гэртээ иржээ

886
0
Хуваалцах:

Тайландад 44 настай эрэгтэй загас агнуурын хөлөг онгоц дээр олон сар ажиллаад гэртээ эргэн иртэл гэр бүл ньтүүнийг үхсэнд тооцсоныг олж мэджээ. Бүх бичиг баримтаар бол мань хүн аль долоон сарын өмнө оршуулагдсан байсан гэнэ. Одоогоос 10 хоногийн өмнө Сакхон Сачива гэдэг эр гэртээ харьтал энэ оны тавдугаар сард түүний гэр бүлийнхэнд нэгэн үл таних эрэгтэйн цогцсыг өгсөн болохыг мэджээ.

Тэр цогцос Бангкок хотын захын дүүрэгт орших нэгэн түрээсийн байрнаас олдсон гэнэ. Цогцос ялзарч муудсан байсан тул хэн гэдгийг нь танихын аргагүй байжээ. Гэхдээ халааснаас нь гэрэл зураггүй иргэний бичиг баримтыг олсон аж. Мөн Сачивагийн нэр бүхий ажлын үнэмлэх гарч иржээ. Цагдаа нар Сачиваг амьд сэрүүн гэртээ ирсэн тул мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлэв. Тэгтэл түүний бичиг баримтыг хэн нэгэн хулгайлсан, мань хүн энэ тухай холбогдох газруудад нь өргөдөл гаргаж байсан гэдэг нь тогтоогдов.

Тэгэхээр талийгаач этгээд загасчин эрийн хулгайлагдсан бичиг баримтаар амьдарч байсан бололтой. Ар гэрийнхэн нь шарил хадгалах газраас талийгаачийн цогцсыг хүлээж авахдаа шүднийх нь хэлбэр өөр байна гэдгийг анзаараад хэлсэн боловч тэндхийн ажилтнууд цогцос танихад хэтэрхий илжирч муудсан тул бушуухан шиг авч яваад оршуул хэмээн загнажээ.

Хуваалцах:
error: Content is protected !!